Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас олон улсын эрхээ авчээ

Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас олон улсын эрхээ авчээ

Манай улс энэ оны хоёрдугаар сараас цар тахлын эрсдэлтэй орчинд ажиллаж буй дотоодын эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад албан хаагчдын хэрэгцээнд зориулан хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхэлсэн.

Энэ хугацаанд улсын нөөцөд 85 мянган ширхэг, ДЭМБ, Дэлхийн банкны захиалгаар 50 мянган ширхэг хамгаалалтын хувцас үйлдвэрлэн нийлүүлээд байна. Хамгаалалтын хувцасны материалыг БНСУ-аас АНУ-д экспортолдог үйлдвэрээс худалдан авдаг учир чанарын шаардлагад бүрэн нийцэж байгааг үйлдвэрийн удирдлагууд онцлов.  Харин манай улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас олон улсын эрхээ авч, гадны улсуудад худалдаалагдах боломжтой болжээ.