Баар, цэнгээний газруудыг удахгүй нээнэ

Баар, цэнгээний газруудыг удахгүй нээнэ

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж буй талаар бид өмнө мэдээлсэн. 

Энэ дагуу үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай байгааг 00.00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж. Үүнд нь баар, цэнгээний газрууд орж байгаа юм. 

Хэдийгээр халдварын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад намжаагүй ч, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн дээрх судалгааг хийж байгаа аж. Зарим эх сурвалжаас мэдээлж буйгаар Хотын даргын хэд хоногийн өмнө гаргасан захирамжинд нэмэлт өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө