У.Хүрэлсүх намынхандаа баяр тэмдэглэж болохгүй гэж үүрэгджээ

У.Хүрэлсүх намынхандаа баяр тэмдэглэж болохгүй гэж үүрэгджээ

Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх болж 62 гишүүний суудлыг авсан. Гэсэн хэдий ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын гишүүддээ "Баяр тэмдэглэж болохгүй. Хатуу анхааруулж байна" гэж даалгажээ. 

Тиймээс тус нам нэгдсэн журмаар баяр тэмдэглэх ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын гишүүд хэсэг, хэсгээрээ энд тэнд цуглан баяраа тэмдэглэж яваа бололтой.