Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

Ялалтын баярын жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 удаагийн нислэгээр Оросын Холбооны Улсаас 114 оюутан болон ялалтын түүхт 75 жилийн ойн сүрт жагсаалд оролцсон Монголын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн нийт 75 албан хаагчид өнөө өглөө 9 цагт эх орондоо ирлээ.

Тусгай үүргийн нислэгээр ирж буй оюутнуудыг ХӨСҮТЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний алба хаагчдыг Бага баян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлах аж.

Алба хаагчдын гар тээш, тээвэрлэх автобусны эцсийн халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Ц.Энхбаяр болон Хариу арга хэмжээний 1 дүгээр багийн ахлагч Ц.Отгонцэцэг нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллажээ.