Д.Нямхүү: Нэмж таван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Д.Нямхүү: Нэмж таван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Коронавирусээр халдварласан дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Эдгэрсэн иргэний нэг нь ОХУ-ын иргэн 59 настай, Беларусийн хоёр жолооч 15 хоног эмчлүүлжээ. Мөн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн  тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө ХӨСҮТ-д  амаржиж, хүүтэй болжээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 183 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 31, хүндэвтэр оноштой 6 хүн байна.  

 Улсын хэмжээнд өчигдөр нийт 557 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээ халдваргүй гарчээ. Мөн 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн, ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүн, тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нарын шинжилгээний хариу багтаж байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө