Рио тинто компани “Оюу толгой” төслийн асуудлаар арбитрын шүүхэд ханджээ

Рио тинто компани “Оюу толгой” төслийн асуудлаар арбитрын шүүхэд ханджээ

“Оюу толгой” компани Монгол Улсын Татварын ерөнхий газартай үүссэн маргааныг зохицуулах зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хандсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тодруулбал, дээрх маргаанаас үүдэн “Оюу толгой” зэсийн уурхайн төсөлтэй холбоотой гэрээний зарим заалтыг эргэн харах асуудлаарх “Рио тинто” компани болон манай улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ мөн зогсонги байдалд ороод байгаа талаар тэд онцолжээ.

Одоогийн маргаан нь “Оюу толгой” компанийн 2013-2015 онд төлсөн татвартай холбоотой ажээ.

Мөн “Рио тинто” компаниас “Бид харилцан хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газар болон Татварын ерөнхий газартай хичээнгүйлэн ажиллаж ирсэн бөгөөд уг асуудлыг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх нь хамгийн зөв арга зам юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгджээ. Улмаар олон улсын хэвлэлүүдэд “Рио тинто” компанийн “Turquoise Hill Resources” компани олон сая ам.долларын төслийн 66 хувийг эзэмшдэг бол Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг юм. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татвараа төлсөн хэмээн манай компани үзсэн хэвээр байна гэж “Turquoise Hill Resources” компани мэдэгдээд байна хэмээн онцолжээ.

-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 5 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЭХ ЮМ БИШ БИЗ-

Хэрэв энэхүү маргаан цаашид урт хугацаанд үргэлжилбэл, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 2013 оны түвшинд хүрч зогсох, олон мянган хүн ажилгүй болох, Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг дотоодын компаниуд дампуурах, валютын ханш өсөх эрсдэл ойрхон байгаа манай зарим эдийн засагчид онцолж эхлээд байна.




Өнөөдөр хонь өдөр

46 минутын өмнө