Энэтхэг улс Хятадын “Baidu” болон “Weibo”-г ашиглахыг хориглолоо

Энэтхэг улс Хятадын “Baidu” болон “Weibo”-г ашиглахыг хориглолоо

Энэтхэгийн Засгийн газар Хятадын алдартай цахим хавсралт болох “Baidu Search” болон “Weibo”-г нутаг дэвсгэртээ ашиглахыг хоригложээ. Эдгээр хавсралтууд нь долдугаар сарын 27-нд Энэтхэгт ашиглахыг хориглосон Хятадын 47 хавсралтын тоонд багтсан юм. Ашиглахыг хориглосон 47 хавсралтын жагсаалт өмнө нь нийтлэгдээгүй байсан бөгөөд жагсаалтанд зөвхөн “TikTok" багтсан нь тодорхой болсон.

Энэтхэгийн Засгийн газрын зүгээс аюулгүй байдал болон нийгмийн эмх журамд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан Хятадын хавсралтыг ашиглахыг хориглож байна хэмээн тайлбарлажээ.

“Sina” корпорацийн гаргасан “Weibo” хавсралт нь дэлхий даяар бүртгэлтэй 500 сая хэрэглэгчтэй. Тэдний нэг нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байжээ. Моди 2015 онд Бээжин хотод айчлал хийхийнхээ өмнө “Weibo”-д өөрийн хаягаа нээсэн байна. Энэ оны тав дугаар сард Энэтхэг, Хятадын харилцаа хурцадсаны дараа тэрээр хаягаа хаажээ.