ТАНИН МЭДЭХҮЙ: Аянга, цахилгаантай үед хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

ТАНИН МЭДЭХҮЙ: Аянга, цахилгаантай үед хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу, цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул аянга цахилгаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл хүргэж байна. Хэрэв та дуу цахилгаантай борооны үед гадаа явж байвал юун түрүүнд нөмөр газар хорогдох нь чухал юм.

  • Хамгийн тохиромжтой нуугдах газар бол барилга, байшин болон машин. Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгааныг татдаг байна.
  • Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй. Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг. Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.
  • Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал шугамын утасгүй утас эсвэл гар утсаа ашиглаарай. Учир нь шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.
  • Хэрэв та автомашинаар явж байх үед дуу цахилгаантай бороо орсон тохиолдолд автомашинаа замаас гарган зогсоож, хөдөлгүүрийг унтраан, ямар нэг металл эд ангид хүрэхгүй шуурга намжтал хүлээх хэрэгтэй. Иргэдийн дунд түгээмэл байдаг нэг ташаа ойлголт нь автомашины дугуй цахилгаан дамжуулалтыг хязгаарладаг гэдэг. Гэвч автомашины дугуй бус металл кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг байна.
  • Аянга автомашин дээр буусан тохиолдолд кузов дээр Фарадей тор буюу бүрхүүл үүсэж, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Нэг үгээр хэлвэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байна.
  • Мөн хөдөө хээр морьтой явж байгаа бол хурдан давхихгүй байх.
  • Хэрэв олуулаа явж байгаа бол нэг газар бөөгнөрөхгүй байх хэрэгтэй.