УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт болно

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт болно

УИХ-ын гишүүн асан Б.Ундармад холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд болох байсан ч өмнөх хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авснаар хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болсон билээ. Учир нь шинэ өмгөөлөгч хавтаст хэргийн  материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг дахин хойшлуулж энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болгохоор товлосон байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн бөгөөд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

23 минутын өмнө