“Өмнөговь аймагт нас барсан иргэнд халдварын шинж тэмдэг илрээгүй” гэв

“Өмнөговь аймагт нас барсан иргэнд халдварын шинж тэмдэг илрээгүй” гэв

Өмнөговь аймагт коронавирусийн халдвараар нэг хүн нас барсан гэсэн мэдээлэл өнөөдөр цахим орчинд тархаад байсан юм. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл өгч “нас барсан иргэнд халдварын шинж тэмдэг илрээгүй” хэмээн мэдээллээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаар 

“Өмнөговь аймгийн Цагаан хаданд БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хүн өдөр зүрхээр хатгаж, бие тавгүй байгаагаа хамт ажилладаг хүмүүстээ хэлсэн байна. Улмаар эмнэлгийн тусламж авахаар хамт явах замдаа нас барсан. Ямар нэгэн ил шарх сорвигүй, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.

БНХАУ руу байнга нүүрс тээвэрлэдэг болохоор хоёр улсад шинжилгээнд тогтмол орж, хяналтад байсан. Урьдчилсан байдлаар зүрхний шигдээсээр нас барсан гэсэн онош тавьсан” гэлээ.