МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр 96.4 хувийн саналаар сонгогдлоо

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаяр 96.4 хувийн саналаар сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр зохион байгуулагдаж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг сонголоо. 

МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд хурал 74 хувийн ирцтэйгээр болж өндөрлөсөн байна.  Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 96.4 хувийн саналаар сонгогдож, ирэх дөрвөн жилд МҮОХ-оог тэргүүлэхээр боллоо. Дашрамд дурдахад 2008 оны энэ өдөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпын наадмын жүдо бөхийн -100 кг-д алтан медалт хүртэж, Монгол Улсын анхны олимпын аварга болж түүхэнд бичигдэх үйл явдал болж байжээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө