Дональд Трампаас “Америкийн ард түмэнд ярьсан бүх худал зүйлийнхээ төлөө та харамсдаг уу” гэж асуужээ

Дональд Трампаас “Америкийн ард түмэнд ярьсан бүх худал зүйлийнхээ төлөө та харамсдаг уу” гэж асуужээ

Өчигдөр /2020.08.13/ Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас “Ноён Ерөнхийлөгч өө! Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд Америкийн ард түмэнд ярьсан бүх худал зүйлийнхээ төлөө та харамсдаг уу?” гэж асуужээ.

Харин Ерөнхийлөгч Трамп асуултыг хэд хэд лавлаж сонсныхоо дараа түүний үгийг таслан дараагийн сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Ерөнхийлөгчийн өмнөөс ийнхүү зоригтой асуусан сэтгүүлчийг С.В.Дэйт гэдэг бөгөөд “Huffington Post” сонинд ажилладаг байна. Тэрээр “Ерөнхийлөгчийг энэ асуултад хариулахгүй гэдгийг би мэдэж байсан болохоор ерөөсөө гайхаагүй. Харин ч энэ асуултаа дахин асууна” гэжээ.

Өнгөрсөн сард "Вашингтон Пост" сонин Трампыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 20 мянга гаруй удаа худал, баримт нотолгоогүй зүйл олны өмнө ярьж, амлалт өгсөн талаар бичсэн байна.

 




Улаанбаатарт 23 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ