Н.Цэрэнбат сайдын ажил “Цэвэрхэн наадацгаая” уриалгаас хэтрэхгүй нь

Н.Цэрэнбат сайдын ажил “Цэвэрхэн наадацгаая” уриалгаас хэтрэхгүй нь

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан "Цэвэрхэн наадацгаая" аяны хүрээнд 200 гаруй сайн дурынхан ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэсэн тухай дурьдсан юм. Иймд энэ жил тус аяны хүрээг тэлж, хувийн хэвшлүүд болон олны танил эрхмүүдийг нэгтгэж, "Цэвэрхэн наадах"-ыг уриалгыг гаргаж байгаа аж.

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат “Улсын их баяр наадмын үеэр 10 гаран жуулчин ирэх төлөвтэй байгаа учраас Аялал жуулчлалын компаниудаас 3500 суудлыг бидэнд олгоно уу, гэсэн хүсэлт ирсэн. Нийт 10 гаруй иргэнийг аялал жуулчлалын тухай сургалтад суулгаж, жуулчдад үзүүлэх үйлчилгээний үнийг тэгшитгэж, бие засах газар болон хогийн савыг нэмж байгаа. Мөн наадмын үеэр “Наадмын шөнө” нэгдсэн тоглолт болон "Торгоны зам" авто уралдаан болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас наадмын өдрүүдэд "Цэвэрхэн наадацгаая" аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жилүүдийг бодвол иргэд байгаль орчноо бохирдуулахгүйгээр аялж зугаалахыг боддог болсон байна. Тиймээс иргэдийг хандлагаа өөрчилж хоггүй наадахыг уриалж байна” хэмээн ярьсан юм.

Бүхэл бүтэн нэг улсын байгаль орчны сайд нь нэг баяр наадмынхаа хогонд анхаарал хандуулаад зогсож байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, азоны давхаргын асуудалд дэлхийн улс эх орнууд анхаарлаа хандуулж байна. Францын нийслэл Парис хотноо 150 гаруй орны төр засгийн тэргүүд дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх талаар хэлэлцээр хийсэн. Мөн Сингапур улс дэлхийн дулаарлыг багасгах, азоны давхарга нимгэрч байгааг сааруулах зүйлд бодит төсөв гаргахаар мэдэгдсэн. Гэтэл манай байгаль орчны сайд “Иргэдийг хандлагаа өөрчилж хоггүй наадахыг уриалж байна” гэх мэтийн зүйл яриад зогсож байх жишээтэй.  Тэрээр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон цагаасаа хойш дорвитой ажил хийгээгүй сайд нарын нэг хэмээх шүүмжлэлд өртөж ирсэн. Яамыг мэргэжлийн бус хүн удирдахын зовлон, сул тал их.

Ажлаа мэдэхгүйн дээр, юунаас эхэлж, юуг хэрхэхээ мэдэх гэж танилцаж явсаар үүрэгт хугацааных нь дийлэнх нь өнгөрчихдөг. Н.Цэрэнбат сайдаас өөр, мэргэжлийн хүн БОАЖЯ-ыг удирдсан бол өнгөрсөн хугацаанд улс эх оронд хэрэгтэй олон том төслийг донор орнуудаас олоод ирэх боломж байдаг. Гэвч үүнийг салбарын сайд юман чинээнд бодохгүй харин ч үндэсний бахархалт шонхор шувуугаа бариулах зөвшөөрөл гадныханд өгчихөөд “Цэвэрхэн наадацгаая” гэж уриалж явдаг нэгэн ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр луу өдөр

38 минутын өмнө