МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, оюутнууд монгол хэл бичгээ хамгаалах “тэмцэл”-д нэгдлээ

МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, оюутнууд монгол хэл бичгээ хамгаалах “тэмцэл”-д нэгдлээ

Өнөөдөр /2020.09.03/ Монгол Улсын Их Сургуулийн түүхийн эрдэмтэн, багш, болон оюутнууд монгол бичгээ хамгаалахыг уриалан тайван жагсаал хийлээ. Тэд МУИС-ийн зүүн талд “Save the Mongolian language” гэсэн уриа, лоозон барьж зогсон босоо бичгээ хамгаалахыг уриалсан юм. 

БНХАУ-ын Засгийн газар энэ намрын хичээлийн шинэ жилээс эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах орны дунд, бага сургуульд “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх нэрийн дор монгол хэлээр орох хичээлүүдийг зогсоон, Хятад хэлээр голлосон сурган хүмүүжлийн системийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр гарсан даруйд Өвөр монголчууд эсэргүүцэн, жагсаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж багагүй тэмцэл өрнүүлж байгаа. Энэ тэмцэлд Ар Монголын олон хүн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлсээр байна.