Бүх цэргийн наадам энэ сарын 13-ны өдөр болно

Бүх цэргийн наадам энэ сарын 13-ны өдөр болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн баяр наадам ирэх есдүгээр сарын 13-ны  ням гаригт 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах тов гарчээ. Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан Хамгаалах Яамны харьяа " Алдар " спорт хороо хамтран зохион байгуулдаг “Бүх цэргийн баяр наадам”-ын хүчит бөхийн барилдаанд эвсэгт Хүчний Алдар спорт хороо, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, ЦЕГ-ын Хүч спорт хороо, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, ХСИС-ийн Соёмбо спорт хорооны нийт 256 хүчит бөх зодоглох болно.

2019 оны “Бүх цэргийн баяр наадам”-ын бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, тухайн үедээ цэргийн харцага цолтой байсан улсын начин Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, цэргийн арслан цол, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын начин Б.Цэдэнсодном үзүүрлэж “Жавхлант” чимэг нэмж байжээ. Харин их шөвөгт тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын начин Ш.Пүрэвгарьд болон тухайн үедээ аймгий нэмэх начин цолтой байсан улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарч байжээ.




“BONUS BOOST” BSB-д

55 минутын өмнө