Энэ сарын 21-ээс эхлэн бүх сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ

Энэ сарын 21-ээс эхлэн бүх сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ

Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор ажилллаж, өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжин хичээллэх юм байна. Мөн аравдугаар сарын 4-нөөс эхлэн их, дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэж эхлэх юм. Улс орон даяар хичээлийн бэлтгэл ажил хангагдаж дууссан тул ийнхүү хэвийн хуваарийн дагуу хичээллэхээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.