Монголчуудын “Анх-Отгон” гэж нэрлэдэг Франц эр ажилдаа орохоор Монголд дахин иржээ

Монголчуудын “Анх-Отгон” гэж нэрлэдэг Франц эр ажилдаа орохоор Монголд дахин иржээ

МУ-д коронавирусын анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр илэрсэн. Тодруулбал , Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-д ажилладаг Франц улсын иргэн уг вирусийн халдвараар өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн, бүрэн эмчлүүлээд нутаг уруугаа буцсан. Түүнийг монголчууд "Анх-Отгон" хэмээн нэрийдсэн байдаг. Тэгвэл "тухайн иргэн Францдаа очиж, коронавирусын шинжилгээ өгөхөд өвчлөөгүй нь тогтоогдсон.Тиймээс Монголын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөхөөр болсон" гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгдэж эхлэн олон хүний анхаарлыг татаад байсан юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг Засгийн газар болон, ЭМЯ-наас үгүйсгэсэн бөгөөд Францын иргэн коронавирусийн халдвартай байсан, үүнийг нь эмчлээд буцаасан нь үнэн гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Тэгвэл “Бадрах энержи” ХХК-ийн Монгол талын захирал энэ талаар "Тухайн иргэн коронавирусээр өвчилж, бүрэн эмчлэгдээд явсан. Монголын эмч нар болоод ард түмэнд талархлаа илэрхийлсэн шүү дээ. Яагаад ийм мэдээлэл гарсныг гайхаж байна. Бүрэн эмчлэгдсэн тул хэвийн амьдралдаа орж, ажлаа хийгээд явж байна. МУ-д түр ажиллах хууль ёсны зөвшөөрөлтэй иргэн учир дахин ирж ажиллаж байгаа" гэдэг мэдээлэл өгөөд байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө