“Ковш” загварын механизмаар суудлын автомашин мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ

“Ковш” загварын механизмаар суудлын автомашин мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас иргэд амиа алдах нь буурахгүй байна. Тэгвэл саяхан “Ковш” загварын механизм жолоодох эрхгүй байж болзошгүй иргэн, тус техникийн жолоодож яваад автомашин мөргөж хүний амь хөнөөсөн хэрэг гарсан байна.

Үйл явдлыг тодруулбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийнӨлзийт гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 102 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан  “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 09.16-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 102 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Ганхуягт шилжүүлж өгсөн” гэж ОБЕГ-аас мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө