Үндэсний их баяр наадмаар 5 хоног амарна

Үндэсний их баяр наадмаар 5 хоног амарна

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног хугацаа үлдлээ. Энэ жилийн наадмаар улс даяар тав хоног амрах юм байна.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Өнөө жил долдугаар сарын 11-ний өдөр Пүрэв гаригт таарч буй. Тиймээс Пүрэв гаригаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16 буюу Мягмар гаригаас албан ёсоор ажилдаа орох юм.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө