Угандагийн шоронгоос 200 гаруй зэвсэгтэй хоригдол оргожээ

Угандагийн шоронгоос 200 гаруй зэвсэгтэй хоригдол оргожээ

Өнгөрсөн лхагва гаригт/2020.09.17/ өмнөд Африкийн Уганда улсын алслагдсан бүсэд орших Караможа дахь шоронгоос 200 гаруй хоригдол бослого гарган, оргожээ. Мөн 15 гаруй хоригдол зэвсэгтэй байгаа хэмээн шоронгийн удирдлагууд мэдээлсэн байна.

Тэд оргохоосоо өмнө шоронгийн хуягт нэвтэрч, 15 ширхэг “АК-47” буу болон сум хулгайлжээ. Түүнчлэн хоригдлуудын ихэнх нь хүнд ялтай, хүн амины гэмт хэрэгтэн байсан нь тогтоогдсон байна.

Бослого гарсны дараа тэднийг баривчлах аюулгүй байдлын томоохон ажиллагаа явуулж эхэлсэн  бөгөөд хоёр хоригдол амь үрэгдэж, өөр хоёр хоригдол баривчлагджээ.

Тус шоронд коронавирусийн халдвар гарсан нь хоригдлуудын оргох шалтгаан болсон хэмээн албаныхан тайлбарлаж байна. Тэд шөнийн цагаар бослого дэгдээн оргосон тул эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй байжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө