Шахмал түлш чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарчээ

Шахмал түлш чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Тавантолгой түлш ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад хөдөлмөрийг аюулгүй байдал, байгаль орчинд нөлөөлөх үр нөлөө сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, Хөдөлмөр хамгааллын инженерүүдийн үүрэг оролцоо, үйлдвэрийг ажилтнуудын хүлээх үүрэг юу байх талаар заавар зөвлөгөө өгсөн юм. Мөн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралтыг багасгах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

НМХГ-аас Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаад сар бүр тогтмол хяналт шалтгалтыг хийдэг. Тухайлбал, 2018 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд 100 гаруй удаагийн хяналт шалтгалтыг хийж 64 дүгнэлт гаргаж байжээ. Шалгалтаар шахмал түлшний чанар аюулгүй байдал, орц, түүхий эд, барьцалдуулагч бодис зэргээс дээж авч дотоодын болон гадаадын лабораториудад шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр чанарын шаардлага хангасан, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарантуяа хэлж байлаа.

Тэрчлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн дамжлагаас их хэмжээний тоос, тоосонцор үүсч, агаарт цацагддаг байсныг багасгаж үйлдвэрийн дамжлагыг битүүмжилж, гадна орчныг хатуу хучилттай болгосон гээд олон ажлыг хийгээд байна. Үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын ажиллах орчныг сайжруулах, тоосонцорыг бууруулах зорилгоор усан мананцар үүсгэх төхөөрөмж суурьлуулаад байгаа юм.