Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Зүүнбаянтай холбох ажлыг энэ онд эхлүүлнэ

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Зүүнбаянтай холбох ажлыг энэ онд эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор боллоо.

Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа энэ онд багтаан тус ажлыг эхлүүлэх бөгөөл шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.

Дээрх хоёр чиглэлийг холбосноор Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнлчэн төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдож байгаа юм.

Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаж байна. 

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө