АНУ-д өнгөт арьст ялтныг цаазаар авчээ

АНУ-д өнгөт арьст ялтныг цаазаар авчээ

АНУ-ын эрх баригчид Холбооны улсын хэмжээнд шийтгүүлсэн өнгөт арьст гэмт хэрэгтнийг өчигдөр /2020.09.24/ цаазаар авчээ.  АНУ 2003 оноос хойш холбооны төвшинд цаазын ял оноогоогүй. Харин өнгөрсөн онд АНУ-ын холбооны засгийн газар цаазаар авах ялыг сэргээсэн юм. Ийнхүү 17 жилийн дараа цаазын ял сонсож буй хэрэгтэн Кристофер Виалва нь 1999 онд цагаан арьст хосыг хөнөөсөн хэргээр шийтгүүлжээ. Түүний цаазын ялыг Индиана муж улсын Терре-Хот хотын шоронд гүйцэтгэсэн байна. 

Өмнө нь түүний өмгөөлөгч "Кристофер Виалвагийн арьсны өнгө ял шийтгэл оногдуулах үед шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн" гэж мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд шоронгийн гадна самбар өргөн зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байсан ч цаазын ялыг гүйцэтгэсэн байна.

Тус улсын 29 мужид цаазын ялыг зөвшөөрдөг бөгөөд одоогийн байдлаар  АНУ даяар цаазын ялтай 2,673 хоригдол байгаа аж. 

Эх сурвалж: Aljazeera