Тусгаарлах байрны ус халаалтгүй байна гэсэн иргэдийг Энх Саран амралтын газарт шилжүүлжээ

Тусгаарлах байрны ус халаалтгүй байна гэсэн иргэдийг Энх Саран амралтын газарт шилжүүлжээ

Ковид-19 цар тахлаас үүдэн манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас хилээ хаасан. Үүний улмаас эх орондоо ирж чадалгүй хилийн гадна гацсан монголчуудаа өнөөдрийг хүртэл тусгай үүргийн онгоцоор зохион байгуулалттайгаар татан авч, 21 хоног тусгаарлаж байгаа билээ.

Тэгвэл гадаадаас ирж, тусгаарлалтад орж буй иргэдийн тусгаарлах байрны талаарх санал, гомдол өнөөг хир тасрахгүй байна. Тухайлбал, өчигдөр “Сэлбэ Ресорт” амралтын газарт тусгаарлагдахаар очсон иргэд уг амралтын газарт халаалт, ус, тог зэрэг хүний наад захын хэрэгцээний зүйлс байхгүй байсан тул гэрээсээ ус зөөлгөж, 00 руугаа хийн, бохироо урсгаж байна хэмээн өөрсдийн сошиал хуудастаа мэдээлжээ. Тэднийг Улсын онцгой комисст энэ талаар гомдол гаргахад өнөөдөр өдрөөс тусгаарлах байрыг нь сольж, “Энх саран” амралтын газар руу шилжүүлнэ гэсэн хариу өгсөн байна.