Шинэ Зеланд улсад эдгэрэшгүй өвчтэй хүмүүсийг өөрийн хүсэлтээр хорвоогоос халихыг зөвшөөрчээ

Шинэ Зеланд улсад эдгэрэшгүй өвчтэй хүмүүсийг өөрийн хүсэлтээр хорвоогоос халихыг зөвшөөрчээ

Шинэ Зеланд улсад аравдугаар сарын эхээр эвтанази буюу эдгэршгүй хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр өвчин зовлонгоос нь ангижруулж, амийг нь таслахыг хуулиар зөвшөөрөх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 65.2 хувь нь 2019 оны “Амьдралаа Төгсгөх Сонголтын тухай хууль”-ийн төслийг хэрэгжүүлж эхлэхийг дэмжсэн байна.

Тус хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр 6 сараас дээш амьдрах хугацаагүй, эдгэршгүй хүнд өвчтэй хүн хоёр эмчийн зөвшөөрөлтэйгээр хорвоог орхих боломжтой болох аж.

Парламентын сонгуультай зэрэгцэн явсан бүх нийтийн санал асуулгын эцсийн дүн гараагүй байгаа бөгөөд саналаа шуудангаар илгээсэн болон гадаадад байгаа иргэдийн 480 мянга орчим саналыг тоолоогүй байгаа аж. Гэсэн хэдий ч энэ нь санал асуулгын дүнд хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Ингэснээр Шинэ Зеландын “Амьдралаа Төгсгөх Сонголтын тухай хууль” 2021 оны 11-р сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө