45  минутын турш зүрх нь зогссон эрэгтэйг дахин амьдруулжээ

45 минутын турш зүрх нь зогссон эрэгтэйг дахин амьдруулжээ

45 настай Майкл Кнапински хэмээх эр өнгөрсөн долоо хоногт Вашингтоны ууланд аялж яваад төөрчээ. Тэнгисийн цэргийн багийнхан түүнийг анх олоход ухаангүй, осгосон байдалтай байсан аж. 

Улмаар Кнапинскиг яаралтай эмнэлэгт хүргүүлэхэд зүрх нь зогсжээ. Гэхдээ түүний судасны цохилж хэвийн байсан тул эмч нар шууд ECMO-д /Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхны дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж/ оруулсан байна. ECMO-д оруулсны дараа түүний биеийн дулаан сэргэж эхэлсэн бөгөөд эмч нар зүрхэнд нь пульсээр цохилт өгчээ. Удалгүй түүний зүрх дахин цохилж эхэлсэн төдийгүй үүнээс хоёр хоногийн дараа Кнапински ухаан оржээ. 

Зүрх цохилохоо болиход тархи гэмтэж эхэлдэг тул Кнапинскигийн тархи бага зэрэг гэмтэл авсан байх магадлалтай аж. Гэхдээ түүний бие хурдан хугацаанд сайжирсан тул найм хоногийн дараа эмнэлгээс гарсан байна.  Түүнийг эмчилсэн эмч нар "энэ явдал бол ид шид биш, харин шинжлэх ухаан юм" гэжээ. 

Эх сурвалж: CNN