Нью-Йорк хотод цар тахлаар нас барагсдын цогцсыг хөргүүрт хадгалж байна

Нью-Йорк хотод цар тахлаар нас барагсдын цогцсыг хөргүүрт хадгалж байна

АНУ-д өнгөрсөн хаврын коронавирусийн халдварын дэгдэлтийн үеэр амиа алдсан 650 гаруй хүний шарилыг Брүүклиний эрэг дээр хөргүүртэй ачааны тэрэгт хадгалж байгаа тухай "Wall Street Journal" мэдээлжээ.

Нас барагсдын гэр бүл, ойр дотныхон олдохгүй эсвэл оршуулгын зардлыг төлөх боломжгүй гэсэн тул ийнхүү явуулын хөргүүрт хадгалж байгаа ажээ. Цар тахал эхэлснээс хойш Нью-Йорк хотод 19,537 хүн халдвараар нас барсан гэж хотын Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д хоногт 68,278 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад нийт коронавирусээр өвчилсөн хүний тоо 12 сая 500 мянга, нас барагсдын тоо 262 мянгад хүрээд байна. Статистик мэдээллээс харахад тус улсад ердөө 15 хоногийн дотор нэг сая халдвар тээгч шинээр бүртгэгдсэн байна.