Б.Хурц нарын хүмүүсийг маргааш шүүнэ

Б.Хурц нарын хүмүүсийг маргааш шүүнэ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шалгаж байгаа юм.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 8-нд Төв аймгийн анхан шатны шүүхэд хийж шүүх хурлыг товлосон. Хэрэгт гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогджээ.

Б.Хурц нарын есөн хүний гэм бурууг анхан шатны шүүх хурал маргааш 10:00 цагт Төв аймгийн шүүхэд болно.