Д.Сумъяабазар: Өмнөх удирдлагуудын булайг баримттай  гаргаад өгнө

Д.Сумъяабазар: Өмнөх удирдлагуудын булайг баримттай гаргаад өгнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд МАН 32 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Улмаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд томилогдсон. 

Харин түүнийг хотын даргын ажлыг хийж чадахгүй нь, түүнийг огцруулъя гэх олон нийтийн санал гарах болсон.

Учир нь тэрээр УОК-ийн мэдээллийн үеэр “нойр хоолгүй ажиллаж байна” гэж гомдолсон нь ийнхүү шүүмжлэлтэй тулгарсан юм. Мөн тэрээр саяхан нийтийн тээврийн ажилтай танилцах явцдаа “сургуулийн автобус явж байгаа” талаар асуусан нь хөл хорионы энэ үед мөн л иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан. 

Тэгвэл иргэдийн энэхүү шүүмжлэлийг тэрээр зохион байгуулалттай явагдаж байгаа ажиллагаа гэж хардаж байгаа бололтой. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Энэ тролл багууд их зохион байгуулалтай байгаа , өмнөх удирдлагуудын булай булхай луйвар шахаануудын гаргаад ирэх вий гэж та хэдийг хөлсөлсөн болж таарлаа гэж би бодож байна. Ингэх тусам бэлдэж байгаад тус тусд нь үндэслэлтэй хөдөлшгүй нотлох баримтын хамт гаргаад өгнө өө” гэжээ.