Жагсаалд оролцож байсан эмэгтэй НЗДТГ-ын цонхыг хагалж, танхайрчээ

Жагсаалд оролцож байсан эмэгтэй НЗДТГ-ын цонхыг хагалж, танхайрчээ

Өнөөдөр багш нарын төлөөлөл НЗДТГ-ын үүдэнд шаардлагын хариу авах жагсаал цуглаан зохион байгуулж байна. Багш нарын төлөөлөл багш нарын цалинг нэмэх, багш нарыг орон сууцаар хангахад анхаарлаа хандуулах зэрэг олон асуудлыг шийдүүлэхээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлээд багагүй хугацаа өнгөрөөд буй. Харин дээрх албан бичиг болон хүсэлтийн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй тул хотын дарга С.Амарсайханыг огцохыг шаардаж жагсаж байгаа юм.

Энэ жагсаалын үеэр нэгэн эмэгтэй Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрын нэг даврхын цонхыг гараараа цохиж хагалжээ. Улмаар дээрх эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон нийтийн газарт танхайрсан, байгууллагын эд хөрөнгө санаатай эвдсэн гэх хэргээр түр саатуулан шалгаж байгаа аж.