Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. Хоригийг хүлээн авахыг байнгын хорооны гишүүдийн 82.4 хувь дэмжээгүй бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ. Хоригийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэхээр төлөвлөсөн байна. 

Дэлхий дахинд тархаад байгаа "COVID-19"-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс хүндэрч байна хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд доорх өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн  юм. Тодруулбал,

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө