ШУУРХАЙ МЭДЭЭ: "Автобус нэг" баазын жолоочоос коронавирус илэрчээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: "Автобус нэг" баазын жолоочоос коронавирус илэрчээ

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын жолоочоос коронавирус  илэрсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад тус баазын жолооч коронавирусийн халдвар авсан нь үнэн гэв.

Тус жолоочийн хувьд 11 сарын 25-ны орчим коронавирусийн халдвартай айлд зочилсон байна. Ингээд ХӨСҮТ-ээс тухайн айлын гишүүдийг тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг хайсны эцэст жолоочийг олжээ.  Жолоочийн хувьд 12 сарын 1-ны өдрөөс ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Хамгийн ноцтой нь тус жолооч гурван өдөр шугам замд гарч зорчигчдод үйлчилсэн байна. Түүний ажлын гүйцэтгэлийг бодоход зөвхөн нэг өдөр 1000 орчим зорчигчид үйлчилсэн гэнэ. 

Яг одоо тус баазад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй бүрэн хорьсон бөгөөд яг одоо Нийслэлийн онцгой комисс хуралдаж байгаа юм байна. Хуралдааны дараа тус  баазын ажилчдаас  шинжилгээ авах үгүй нь тодорхой болох аж. Тиймээс Нийслэлийн онцгой комиссын хуралдааны шийдвэр гартал тус баазын ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй юм байна.