Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж эхэлжээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж эхэлжээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү явуулалгүй тэнд нь эмчилж эхэлжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэлсэн. Тус аймагт одоогоор дөрвөн батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр иргэний биеийн байдал хөнгөн байна" гэсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс Цэргийн төв эмнэлэгт 205 хүн, ХӨСҮТ-д 256 хүн эмчлэгдэж байгаа бол үлдсэн 4 нь Сэлэнгэ аймагт эмчилгээнд байгаа аж.

Өчигдөр тус аймагт дахин дөрвөн хүнээс халдвар нэмж илэрсэн бөгөөд Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдод 197 болоод байна.