Цар тахлын улмаас Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байсныг маргаашаас бууруулж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх салбаруудын жагсаалт хүргэж байна.
Үүнд:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа, модны зах
- Авто техникийн зах
- Ресторан, кафе, цайны газар
- Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
- Хувцас захиалга засвар үйлчилгээ
- Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
- Цүнх захиалга
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож түлхүүр, цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
- Авто засвар, дугуй засвар