Баянгол дүүргийн 20 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахад 8 хүнээс коронавирус илэрчээ

Баянгол дүүргийн 20 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахад 8 хүнээс коронавирус илэрчээ

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавирусийн халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, өнөөдөр дууссан талаар бид мэдээлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар шинжилгээнд хамрагдсан нийт 18300 хүний хариу гарснаас 8 хүнээс коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө