Тайвань БНХАУ-аас ялгагдахын тулд паспортын загвараа шинэчилжээ

Тайвань БНХАУ-аас ялгагдахын тулд паспортын загвараа шинэчилжээ

Тайвань өөрийн оршин суугчдаа БНХАУ-ын  иргэдтэй андуурагдахаас зайлсхийхийн тулд паспортын шинэчилсэн загвараа танилцуулсан бөгөөд иргэдээс паспорт солиулах хүсэлтийг даваа гаргаас хүлээн авч эхэлжээ.

Энэ удаагийн шинэ загвар нь өмнөхөөсөө илүү томоор “Тайвань” гэж бичсэнээрээ ялгагдах аж. Паспортын өмнөх загварт “Бүгд Найрамдах Хятад Улс” болон “Тайвань” хэмээх үгийг бараг ижил хэмжээтэй бичсэн байжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, коронавирусийн халдвар дэлхий даяар тархсантай зэрэгцэн Тайванийн паспорт эзэмшигчдийг БНХАУ-ын иргэдтэй андуурсан тухай олон гомдол иржээ. Мөн Тайванийн эрх баригчид өөрийн улсын тээврийн нисэх онгоцнуудаар 80 гаруй оронд 50 сая гаруй амны хаалтыг хандивласан боловч амны хаалтыг хүлээн авсан зарим оронБНХАУ-ын хандив гэж андуурсан тохиолдол их гарчээ. Тиймээс мөн Тайванийн “China Airlines” компани өнгөрсөн сард тээврийн нисэх онгоцны их бие дээрх “CARGO” хэмээх бичгийн загварыг шинэчилж, “C” үсгийн дотор хэсэгт газрын зургаа дүрсэлжээ.

Эх сурвалж: NHK




Өнөөдөр бич өдөр

14 минутын өмнө