Парламентын даргын ширээний ард сууж зургаа авахуулсан эрд 11 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ

Парламентын даргын ширээний ард сууж зургаа авахуулсан эрд 11 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ

Өнгөрсөн долоо хоногт Д.Трампын дэмжигчид Капитолын ордон руу дайран орж, үймээн дэгдээсэн билээ. Энэ үеэр Капитолын парламентын дарга Нэнси Пелосигийн ширээн дээр хөлөө гарган сууж зураг авахуулсан Арканзас мужийн иргэн 60 настай Ричард Барнеттыг Холбооны мөрдөх товчооноос баривчилсан юм.

Учир нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан тус зурагт Ричард бүсэлхийндээ буу зүүсэн байсан бөгөөд Пелосигийн оффисоос АНУ-ын төлөөлөгч Билл Лонгод зориулж бичсэн захидлыг нь хулгайлж, дугтуйг нь Капитолийн байрны гадаа цацаж байсан зэрэг үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байна.

Ричард Барнетт Билл Лонгод зориулж бичсэн Пелосийн захидлыг барьж буй нь

Улмаар түүнийг хориотой бүсэд үхлийн зэвсэгтэй хууль бусаар нэвтэрсэн, нийтийн хэв журам зөрчсөн, нийтийн өмчийг хулгайлсан хэрэгт буруутгасан байна. Энэ баасан гарагт шүүх хурал цахимаар болох бөгөөд хэрэв түүний буруутай нь тогтоогдвол 11 жил хүртэлх хорих ялаар шийтгэх юм.

Одоогоор Ричард Арканзас мужийн Файеттевилл дахь Вашингтон тойргийн цагдан хорих төвд байгаа аж. Ричард анхан шатны шүүх хурал дээр "Би татвар төлөгч, эх оронч хүн. Энэ түүний ширээ биш. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан зүйл. Харин бид  түүнд зээлсэн" гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яамнаас Барнеттаас гадна арав гаруй хүнийг үймээнтэй холбогдуулан баривчилж, яллагдагчаар татжээ.

Эх сурвалж: Foxnews