"Өргөө" амаржих газраас энэ сарын 14-19-нд гарсан хүмүүсийг олж, шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ

"Өргөө" амаржих газраас энэ сарын 14-19-нд гарсан хүмүүсийг олж, шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ

Нийслэлийн "Өргөө" амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Иймд Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр болсон юм.

Мөн тухайн эмэгтэй нь нэгдүгээр сарын 14-нд “Өргөө” амаржих газарт очсон бөгөөд эмэгтэй биед эмнэл зүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй учир хавьтал болсноо мэдээгүй байхдаа эмнэлэгт хэвтсэн байжээ. Одоогоор нэгдүгээр сарын 14-19-ний хооронд тус эмнэлгээс гарсан хүмүүсийг мөрдөж, шинжилгээ авах өргөжүүлсэн томоохон тандалтын ажлыг эхлүүлээд байна.