Эрхүү мужид дахин үер буулаа

Эрхүү мужид дахин үер буулаа

Эрхүү мужийн Тулан хот хүчтэй орсон аадар борооны улмаас дахин усанд автжээ. Ганцхан өдрийн дотор нэг сарын хэмжээтэй тунадас орсон байна.

Үүнээс үүдэн Ия гол эргээсээ хальж ойр орчмын хот тосгодыг үерт автуулаад байгаа аж. Бороо үргэлжлэн орох бөгөөд Эрхүүгийн ус цаг уур, орчны тандалтын газрынхан Ока, Ия, Бирюса мэтийн голууд дээр хэмжиль хийж эхэлжээ.

Шаардлагатай гэж үзвэл оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдана. Дахин сануулахад, Эрхүү мужид зургадугаар сарын сүүлээр үер бууж 25 хүний амь нас үрэгдэж, долоон хүн сураггүй алга болоод байгаа билээ. 107 суурин газар, 49 зам, 22 гүүр усанд автаад байсан юм.