С.Батболд: Эв нэгдлийг илэрхийлэгч хүн УИХ-ын индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ

С.Батболд: Эв нэгдлийг илэрхийлэгч хүн УИХ-ын индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Батболд үг хэллээ. 

Тэрбээр "Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн маань УИХ-ын өндөр индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Оюутолгойн гэрээг манай Засгийн газар сайжруулах хоёр зүйлийг хийсэн.

Зээлийн хүүг нь бууруулах хэлэлцээрийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж өгсөн. Давхар татварын гэрээг нь 0 хувь байхад нь 20 хувь болгосноор жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан. Өөр ямар ч холбоо байхгүй. Төрийн ажил хийж байхдаа төсөв тендэр, Засгийн ажилд оролцож, төмөр замын далан олон ажлыг нөлөөлж хийлгэж байгаагүй.

Монгол төр нээлттэй хариуцлагатай байх ёстой. Бие биенээ хардаж, шалгах нь зөв. Оюутолгойн гэрээ, Тавантолгойн төсөл, Төмөр замын төслийг бусад том төслүүдээ нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх. Ингэж байж бид нэр хүндээ авч үлдэнэ. Буруутай нь хариуцлага хүлээх нь ус агаар шиг хэрэгтэйг сүүлийн үед болж буй үйл явдлууд харуулж байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах шаардлагагүй. 30 жил бизнес хийж өрхөө засчихаад төрдөө хариуцлагатай зүтгэж байна. Тавантолгойн асар том төслийн эрхийг эзэмшиж байснаа ард түмэндээ өгчихөөд 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргуулж байсан төрийн тэргүүн. Ярьвал энд нилээн юм бий. Дараа ярих болно. Ам үдээстэй байсан олон асуудал дээр ярих боломж олгож байгаад баяртай байна. Нээлттэй болох ёстой. Олон арван төгрөгийн татвар төлдөг компанитай учраас надад хулгай хийх сэтгэлгээ байдаггүй. Ичсэн хүн хүн ална. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх өвсийг харна гэдэг. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэдэг алдааг эрж хайхын оронд бусад руу гүтгэж байгаад харамсч байна.

Энд нэг жишээ хэлье л дээ. Гадаадын бизнесмэнтэй хардаж, Оюутолгойтой холбосон гүтгэлэг хувийн байгууллагаар хийлгээд гадаадын шүүхэд өгөөд надад танилцах эрх олгохгүй хаачихаад гадна, дотны сайтаар цацаж харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан би хүртэл ийм асуудалд орж байгаа учраас хүний эрх зөрчигдөж байгаа асуудал үнэхээрийн хүндэрч байна. Өнөөдөр бид нар ардчилал руу явах юм уу, дарангуйлал руу явах юм уу. Эрх зүйт төрөө бэхжүүлэх юм уу гэсэн хариуцлагатай сонголт дээр ирсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч ийм үйлдэл хийж байгааг зөв гэж үзэж байна. Тиймээс цаашид энэ талаар маш дэлгэрэнгүй тайлбар хийх болно. Гүжир гүтгэлэг чигээр нь үлдээхгүй" гэлээ. 




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ