“Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирус илэрчээ

“Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирус илэрчээ

Өчигдөр /2021.01.21/ "Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Улмаар тухайн өвчтөнийг тусгаарлаж, нэн даруй PCR шинжилгээ авахад коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.

Халдвар авсан иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдол цөөнгүй гарч байгаа тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй. "Сонгдо" эмнэлгийн эмч ажилчид урьчилан сэргийлж, тус өвчтөнийг шуурхай тусгаарлаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн тул хавьтал цөөн байсан хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар мэдээллээ.