Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн найман тохиолдол шинээр бүртгэгдсэнээр улсын хэмжээнд илэрсэн халдварын тоо 1592 боллоо. Үүнээс 1097 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эмчлэгдэж буй 483 хүний биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд-2
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-61
  • Хөнгөн-413 байгаа аж.

Сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон 1189 хүн, хоёрдогч хавьтал 4465 хүн тусгаарлалт, ажиглалтад байна. Хас болон Худалдаа хөгжлийн банкны ажилчид батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тул тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Одоогоор Хасбанкнаас таван хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан бөгөөд хоёр дахь хавьтлын 300 гаруй хүний шинжилгээг хийж байгаа аж. Харин Худалдаа, хөгжлийн банканд өнөөдрөөс тандалт, судалгаа хийж эхэлсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ.