Арван саяас дээш төлбөртэй ЕБС-ууд Л.Энх-Амгалан сайдын шаардлагыг хүлээж авахаа мэдэгджээ

Арван саяас дээш төлбөртэй ЕБС-ууд Л.Энх-Амгалан сайдын шаардлагыг хүлээж авахаа мэдэгджээ

Улсын төсөвт Ерөнхиий боловсролын хувийн сургуулиудын хувьсах зардал жилдээ нэлээдгүй хэмжээний тэрбум төгрөгийг төсөвлөдөг гэх мэдээлэл бий. Тухайлбал, нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож сургуулиудад хувьсах зардлыг хуваарилдаг.

Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулж өчигдөр Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо хуралдаж, шийдвэрээ гаргажээ.

Тус холбоо хуралдаад "Хэдийгээр сайд таны гаргасан мэдэгдэл нь талуудын оролцоог хангаж, харилцан ойлголцох боломж олгоогүй ч хуралд оролцсон 10 саяас дээш төлбөртэй холбооны гишүүн сургуулиуд таны саналыг дэмжин ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Сайд Л.Энх-Амгалан өөрийн твиттер хуудастаа “Зохион байгуулалтай, төсөвтэй, захиалагчтай "тролл"-уудаас айхгүй шүү. Улаанбаатар хотод 5 сая төгрөг  хүртэл төлбөртэй 106 сургууль, 5-10,0 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль,10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая аас дээш төлбөртэй сургуульд хувьсах зардалыг өгч чадахгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.