Автомашинтайгаа цасанд суусан зургаан иргэнийг аварчээ

Автомашинтайгаа цасанд суусан зургаан иргэнийг аварчээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Талын шанд” эдэг газар /сумын төвөөс хойд зүгт 6 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 03:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 6 км замыг туулан 03:50 цагт очиход Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Хэнтий аймгийн Баян-Овоо сумын чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Пропокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.