ДЭМБ: Вакцинжуулалт эхэлснээс хойш шинээр илрэх халдвар 16, нас баралт 10 хувиар буурав

ДЭМБ: Вакцинжуулалт эхэлснээс хойш шинээр илрэх халдвар 16, нас баралт 10 хувиар буурав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн мягмар гарагийн орой/2021.02.16/ дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өмнөх долоо хоногоос 500 мянгаар буурсан талаар тоон мэдээллийг танилцуулжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 16 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхний долоо хоногт дэлхий даяар нийт халдвар авсан хүний тоо бүтэн жилийн хугацаанд дахь хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. Тодруулбал, долоо хоногийн хугацаанд 5 сая хүн халдвар авсан байна. Харин өнгөрсөн долоо хоногоос Ойрх Дорнодоос бусад улс оронд халдвар буурах хандлагатай байна.

Түүнчлэн дэлхийн хэмжээнд ковидоос шалтгаалсан нас баралт 81 мянга болсон нь 10 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Үүнийг эрдэмтэд олон улс орон вакцинжуулалтаа эхлүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. 

Европын томоохон орнууд аль хэдийн вакцинжуулалтаа эхлүүлсэн. Харин Ази, Номхон далайн зарим орны хувьд:

Япон улс өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн 40 мянга орчим ажилтнаа “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Тус улс энэ зун Токиогийн олимпийг зохион байгуулах тул вакцинжуулалтаа ажлыг эрчимтэй хийх нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Шинэ Зеланд. Ерөнхий сайд Жасинда Ардерн лхагва гарагт/2021.02.17/ хоёр сая гаруй хүн амтай Окланд хотод тогтоосон гэнэтийн хөл хориог цуцалж буйгаа мэдэгдэв. Тэрээр Ардерн хотын дэгдэлтийг хумьж чадсан гэдэгт итгэлтэй байна. 

Тайланд. Тус улсад ч өдөрт шинээр илрэх халдварын тоо эрс багассан бөгөөд сүүлийн 24 цагт 175 тохиолдол бүртгэгджээ. Энэ хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. 

Энэтхэг. Сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тоо буурч байсан ч Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусийн мутацийн анхны тохиолдлыг бүртгэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байна. 

Эх сурвалж: DW




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө