Японы Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Сейко хэмээх эмэгтэй томилогдлоо

Японы Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Сейко хэмээх эмэгтэй томилогдлоо

Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр Сейко Хашимото хэмээх эмэгтэй томилогдлоо. Өнгөрсөн долоо хоногт өмнөх Ерөнхийлөгч Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхсан гэх шалтгаанаас өөрийн хүсэлтээр албан тушаалаа огцорсон юм. Тодруулбал, тэрээр Олимп зохион байгуулах хуралдааны үеэр “Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг. Тиймээс эмэгтэй удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмбэл аливаа асуудлыг хурдан шуурхай хэлэлцэх боломжгүй болдог” хэмээн хэлсэн.

Үүний дараа Японы иргэд болон “Тоёото” тэргүүтэй томоохон ивээн тэтгэгчид түүний хэлсэн үгийг шүүмжилж, уучлалт гуйхыг шаардсанаар Ёширо Мори огцорсон юм. 

Шинэ ерөнхийлөгчийг сонгох хуралдааны үеэр эрэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн ч гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч Сейко Хашимото томилогджээ. Өдгөө 56 настай Сейко Хашимото нь 2019 оноос Олимпийн хорооны сайдаар ажиллаж буй. Тэрээр 1992 онд Францын Альбертвилл хотноо болсон эмэгтэйчүүдийн тэшүүрийн 1500 метрийн төрөлд хүрэл медаль хүртэж, долоон удаа өвлийн Олимпийн наадамд оролцож байжээ. 

Эх сурвалж: BBC