Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 23-аас мөрдөх ШИНЭ журмыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 23-аас мөрдөх ШИНЭ журмыг хэлэлцэж байна

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 23-аас мөрдөх шинэ журмыг хэлэлцэж, эцсийн засварыг хийж байгаа аж.

Уг журмыг баталсны дараа аж, ахуй нэгж албан байгууллагуудад хүргүүлэх юм байна. 

Энэ сарын 23-аас /2021.02.23/ ажил, амьдрал хэвийн горимд шилжиж аж, ахуй нэгжүүдийн 95 хувь нь ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж аж, ахуй нэгжүүдийн дагаж мөрдөх журмыг гаргасан бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах гэж буй нь энэ юм.