Иргэн Б: Бидний уулзалт олон нийтэд ил болсон асуудлыг шалгуулна

Иргэн Б: Бидний уулзалт олон нийтэд ил болсон асуудлыг шалгуулна

Өчигдөр /2021.02.20/ олон нийтийн сүлжээнд нэр бүхий эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч, АТГ-ын ажилтан, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны мэргэжилтэн зэрэг хүмүүс хөл хорионы энэ үед “бөөнөөрөө цуглан, архидсан”, энэ үеэрээ зарим хууль зөрчсөн үйлдэл гарсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл өчигдөр “Clubhouse” –д мянга гаруй иргэдийн дунд энэ тухай өрнөсөн байна. 

Тодруулбал, тэд “шүүгч, АТГ-ын алба хаагч хүмүүс нэг дор цуглаж байгаа нь зөв үү”, “Тэдний бичлэгийг хууль зөрчиж хийсэн үү, гүйцэтгэх ажиллагаа байсан уу”, “Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг тогтоож, тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ”, “Ямар зорилготой тус бичлэгийг олон нийтэд задлав” зэрэг асуудлыг хөндсөн байна. 

Харин энэ үеэр тус бичлэгт гарч байгаа Үндэсний аюулгүй байдлын ажилтан Б гэх иргэн оролцож, “Бичлэгт гарч байгаа залуус бид гэр бүлийн найзууд. Яагаад бидний уулзалт ийнхүү олон нийтийн сүлжээнд гарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Тус бичлэгээс болж гэр бүл салах, зарим хүмүүс амиа хорлох асуудал яригдаж байна. Би ҮАБЗ-д ажилладаггүй” зэргээр байр сууриа илэрхийлсэн байна.