Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “АстраЗенека” вакциныг маргааш морин цагт тариулах уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “АстраЗенека” вакциныг маргааш морин цагт тариулах уу

Өнөөдөр өглөө /2021.02.22/ Монгол улсад “АстраЗенека” вакцины 150 мянган тун БНЭУ-аас ирсэн. Үргэлжлүүлэн АНУ, Германы “Файзер”, БНХАУ-ын “Verocell” вакцин ирэх юм.

Тиймээс маргаашаас эхлэн Монгол улсад эрүүл мэндийн ажилтнуудаас эхлэн бүх нийтийн дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлэхээр албаныхан ажиллаж байна. 

Вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард, иргэдээ дархлаажуулалтад уриална гэж  мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын хувьд “АстраЗенека” компанийн вакциныг маргааш хийлгэнэ гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг албан ёсоор мэдэгдлээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд морин цагт вакцин тариулна гэх мэдээлэл зарим албаны хүнээс гарсан. Харин үүнийг сонссон олон нийт вакциныг морин цагт тариулахаар үйлчилж бусад цагт үйлчлэхгүй гэсэн үг үү, мухар сүсгээр сүржигнэж байхаа боль гэх шүүмжлэлийг сошиал орчинд өрнүүлээд байна. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн вакцин тариулах цагийг иргэд ихээхэн анхаарч эхлэв.