Энхийг сахиулагч Г “шийтгэл”-ээс болж амиа хорлосон байж болзошгүй гэж албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ

Энхийг сахиулагч Г “шийтгэл”-ээс болж амиа хорлосон байж болзошгүй гэж албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д энхийг сахиулах ажиллагаанд манай улсаас үүрэг гүйцэтгэж байсан Г нь 2020 оны зургадугаар сард өөрийгөө муудаж, амиа егүүтгэсэн хэрэг гарсан байдаг.

Тэгвэл тэрээр сэтгэл санааны хямралаас болж, амиа хорлосон байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, талийгаачийн гэр бүлийнхэн өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хандаж “Энхийг сахиулагчдын гар утсыг олгохгүй байна” гэсэн гомдол гаргаж байжээ.

Иймд Зэвсэгт хүчний жанжин штабаас БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байсан IX ээлжийн цэргийн багийн захирагчид “Энхийг сахиулагч Г-д сахилгын шийтгэл оноо” гэсэн үүрэг өгсөн гэнэ.

Ингээд хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач болон түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан тасгийнхныг шийтгэсэн аж” хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Иймд тус шийтгэлээс болж энхийг сахиулагч Г амиа егүүтгэсэн байж болзошгүй тул холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа гэнэ.